Шашны эв нэгдэл

Шашны эв нэгдэл
Түүхэн чухал үе
Гол санаачилгууд

Шашны эв нэгдэл

Энх тайванд хүрэх зам: Энх тайвны тухай бичсэн шашны судруудыг харьцуулан, хэлэлцүүлэг хийх

Шашин хоорондын маргаан, зөрчилдөөн үргэлжилсээр байгаа энэ үед амар тайван ертөнцийг бий болгохын тулд шашны эв нэгдэл хэчнээн чухал болохыг HWPL байгууллага олж харсан юм. Ихэнх шашны сударт энх тайван, шударга ёс, хүн чанар, хүндэтгэл, эв нэгдэл нь ямар их үнэ цэнтэй болохыг заадаг учир шашны удирдагчид болон шүтлэгт хүмүүс өөр өөрсдийн судруудад тусгагдсан эдгээр үнэ цэнтэй зүйлд анхаарлаа хандуулж, бие биеийнхээ судрыг ойлгохыг хичээх үед шашин хооронд эв нэгдэл, энх тайван орших боломжтой болно. Тиймээс шашин хооронд эв нэгдлийг бүрдүүлэх талбар болохын тулд HWPL байгууллага дэлхийн өнцөг булан бүрд Судрын хэлэлцүүлэг, Залуу шашинтнуудын энх тайвны дадлага өдөрлөг, Шашны удирдагчдын нээлттэй хэлэлцүүлэг зэрэг санаачлагуудыг хэрэгжүүлж байна.

Шашны эв нэгдэл гэж юу вэ?

2014 оны 9 сарын 18-нд HWPL байгууллагын БНСУ-д зохион байгуулсан энх тайвны төлөөх дээд хэмжээний чуулга уулзалтад шашин бүрийг төлөөлсөн 950 оролцогч болон шашны 12 удирдагч Энх тайвны төлөөх дэлхийн шашны эв нэгдлийн гэрээнд гарын үсэг зурж, шашнууд хооронд энх тайвныг тогтоохоо амласан юм.

Энэ цагаас хойш дэлхийн өнцөг булан бүрийн шашны удирдагчид болон шашинтнууд бүс нутаг болгондоо HWPL байгууллагын шашны эв нэгдлийн сүлжээг бий болгож, шашин хоорондын энх тайвныг тогтоохын тулд хамтдаа хичээнгүйлэн ажиллаж байна. Будда, Христ, Хинди, Ислам, Сикийн шашин зэрэг 30 гаруй төрлийн шашны удирдагчид өөр өөрсдийнх нь сударт хүн төрөлхтний хамгийн үнэ цэнтэй, эрхэм нандин зүйл бол энх тайван, эв нэгдэл гэж ижилхэн бичсэнийг олж мэдсэн учир тэд энхийн үйлсэд идэвхтэй оролцож байна. Тэд шашин шүтлэг, улс үндэстний хил хязгаар, үндэс угсааг үл ялгаварлан энх тайван хэрэгтэй байгаа газар бүрд тусламжийн гараа сунган тэргүүн эгнээнд манлайлан оролцдог.