ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу,

Би Тэнгэрийн соёл, Дэлхийн энх тайван, Гэрлийн сэргээлт (HWPL) байгууллагын тэргүүн, энх тайвны элч И Ман Хы байна.

Дайныг зогсоож, энх тайвныг тогтоохын төлөө HWPL байгууллагатай хамтран ажиллаж буй та бүгдэд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

HWPL байгууллага нь энх тайвны үндсэн гурван төсөл болох Энх тайвныг хуульчлах (LP) төсөл, Судрын хэлэлцүүлэг (WARP Office) болон HWPL байгууллагын Энх тайвны боловсролыг хэрэгжүүлснээр гайхалтай үр дүнд хүрсээр байгаа билээ.

Үндэсний хэмжээний дэмжлэг болон иргэний нийгмийн оролцоо, уриалгаар бий болсон энэ ололт амжилт нь дэлхий даяар буй энх тайвны элч нар HWPL байгууллагатай хамтран ажилласны үр дүнд боломжтой болсон юм.

Бид амар тайван дэлхий ертөнцийг цогцлоож, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой нэгэн цаг үед төрсөн энх тайвны элч нар билээ. Даян дэлхийд энх тайвныг жинхэнэ утгаар нь тогтоохын тулд “Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW)-ыг олон улсын хууль болгон батлуулж, хэрэгжүүлцгээе. Ийнхүү бид энх тайвныг үр хүүхдүүддээ мөнхийн өв болгон үлдээх боломжтой болно. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг зорилго бөгөөд хүн бүрийн хүсэн тэмүүлдэг тогтвортой энх тайвныг бий болгох арга зам мөн.

Хахир хүйтэн өвлийн дараа урин дулаан хавар ирдгийн адил дэлхий нийтээрээ туулсан удаан хугацааны зөрчилдөөн, хуваагдал эцэс болж, энх тайвны эрин үетэй бид золгож байна. HWPL байгууллага болон энх тайвны элч нарын түгээн дэлгэрүүлж буй энх тайвны сэтгэл сэргэм анхилуун үнэр даян дэлхийг дүүргэн, энх тайвны мөнхийн хавар ирж байгааг зарлан тунхаглаж байна.

Бүгд нэгдээд, Энх тайвны төлөө урагшаа!
Бид бол нэг!
We are one!

И Ман Хы
Тэнгэрийн соёл, Дэлхийн энх тайван, Гэрлийн сэргээлт (HWPL)

ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Сайн байцгаана уу,

Би Тэнгэрийн соёл, Дэлхийн энх тайван, Гэрлийн сэргээлт (HWPL) байгууллагын тэргүүн, энх тайвны элч И Ман Хы байна.

Дайныг зогсоож, энх тайвныг тогтоохын төлөө HWPL байгууллагатай хамтран ажиллаж буй та бүгдэд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

HWPL байгууллагын энх тайвны гурван үндсэн төсөл болох Энх тайвныг хуульчлах (LP) төсөл, Судрын хэлэлцүүлэг (WARP Office) болон HWPL байгууллагын энх тайвны боловсролыг хэрэгжүүлснээр төсөөлөшгүй үр дүнд хүрсэн юм.

Ийм үр дүнд хүрэхэд улсын хэмжээний дэмжлэг, иргэний нийгмийн оролцоо, тусламж нөлөөлсөн нь дамжиггүй. Мөн энх тайвны ач холбогдлыг ухамсарлан ажиллаж буй, дэлхийн өнцөг булан бүрд байгаа энх тайвны элч нар HWPL байгууллагатай тууштай хамтран ажилласан учраас энэхүү амжилт боломжтой болсон билээ.

Бид бол амар амгалан ертөнцийг бүтээж, энх тайвныг хойч үедээ агуу өв болгон үлдээх эрхэм зорилготой цаг үед төрсөн энх тайвны элч нар мөн. Даян дэлхийд энх тайвныг жинхэнэ утгаар нь тогтоохын тулд “Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW)-ыг олон улсын хууль болгон батлуулан, хэрэгжүүлцгээе. Ийнхүү бид энх тайвныг үр хүүхдүүддээ мөнхийн өв болгон үлдээх боломжтой болно. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг зорилго бөгөөд хүн бүрийн хүсэн тэмүүлдэг тогтвортой энх тайвныг бий болгох арга зам мөн.

Хахир хүйтэн өвлийн дараа урин дулаан хавар ирдэгийн адил дэлхий нийтээрээ туулсан удаан хугацааны зөрчилдөөн, хуваагдалтай байдал эцэслэж, энх тайвны эрин үетэй бид золгож байна. HWPL байгууллага болон энх тайвны элч нарын түгээн дэлгэрүүлж буй энх тайвны сэтгэл сэргэм анхилуун үнэр даян дэлхийг дүүргэн энх тайвны хавар ирж байгааг зарлан тунхаглаж байна.

Бүгд нэгдээд, Энх тайвны төлөө урагшаа!
Бид бол нэг!
We are one!

И Ман Хы
Тэнгэрийн соёл, Дэлхийн энх тайван, Гэрлийн сэргээлт (HWPL)