“Энх тайвныг хуульчлах” (LP) хөтөлбөр

“Энх тайвныг хуульчлах” (LP) төсөл

Бид хойч үедээ энх тайвныг өв болгон үлдээхийн тулд энх тайвныг хуульчилж байна.
“Энх тайвныг хуульчлах” хөтөлбөр (цаашид LP хөтөлбөр гэх) бол “Дайныг зогсоож, Энх тайвныг тогтоох тунхаглал” (DPCW)-ыг олон улсын энх тайвны хууль болгон батлахыг дэмжиж, сурталчлан DPCW-ын гол үнэт зүйлсийг бодитоор хэрэгжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний санаачлага юм.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн энх тайвныг бий болгож чадах DPCW тунхаглалын ач холбогдол, үнэ цэнийг дэлхий дахинд сурталчилж, нийгмийн бүх давхаргаас дэмжлэг авах зорилгоор “DPCW тунхаглалыг дэмжих гарын үсгийн аян”-аар эхэлсэн юм. Энэхүү гарын үсгийн аян өдгөө семинар, хуралдаан, энх тайвны алхалт ба сургалт гэх мэт дэлхийн бүс нутаг бүрийн онцлогт тохирсон энх тайвны олон талт үйл ажиллагаа, арга хэмжээ болон өргөжсөн. Одоогийн байдлаар дэлхий даяар энх тайвныг хууль эрх зүй, тогтолцоо, соёл хүрээнд нэвтрүүлэн суурьшуулахын тулд дунд болоод урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлж байна.
LP хөтөлбөр нь дэлхий даяарх хүн бүрд энх тайвны элч болох боломжийг олгодог. Дээр дурдсан олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийн иргэн бүр өөр өөрсдийн байгаа газраа DPCW тунхаглалын 10 дугаар бүлэгт заасан “Энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх” үйлсийг хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс энхийг хүссэн хэн бүхэнд тус хөтөлбөрөөр дамжуулан хойч үедээ энх тайвныг өв болгон үлдээх үйл ажиллагаанд оролцох үүд хаалга нээлттэй байна.

LP хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааны ерөнхий явц

DPCW тунхаглалыг дэмжинэ үү
Энх тайвныг тогтооход та хэрэгтэй!
Та дуу хоолойгоо өргөөрэй
DPCW тунхаглалыг дэмжинэ үү
Энх тайвныг тогтооход та хэрэгтэй!
Та дуу хоолойгоо өргөөрэй

Энх тайвны захидлын аян
Залуучууд, иргэд үй олноороо дэлхийн өнцөг булан бүрд байгаа удирдагчдад гараар бичсэн захидал илгээж, тэднийг DPCW тунхаглалтай танилцан, дэмжихийг уриалж байна. Энх тайвны захидал бичих уг аянд хэн ч оролцох боломжтой тул энэхүү аян бол дэлхийн иргэдийн энх тайвныг сайн дураараа хэрэгжүүлэх арга зам мөн. Тиймээс бидэнтэй нэгдэж, энх тайвны төлөө дуу хоолойгоо хэрхэн өргөх боломжтой вэ гэдгийг мэдээсэй гэж хүсч байна.

Энх тайвны алхалтын аян
Жил бүрийн тав, зургадугаар сард залуучууд дэлхийн томоохон хотуудад Энх тайвны алхалтын аяныг зохион байгуулдаг. Энэхүү аян нь DPCW тунхаглалыг дэмжих ба уг тунхаглалын 10 дугаар бүлэгт тусгасан энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх заалтыг биелүүлэх зорилготой юм. Дэлхийд энх тайван тогтох хүртэл HWPL байгууллага зогсолтгүй ажиллах болно.

Энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх аян
HWPL байгууллага нь энх тайвны соёлыг дэлхий дахинд түгээхийн тулд дэлхийн томоохон хотуудад алхалт, семинар, сургалт, зургийн уралдаан, дадлага өдөрлөг гэх мэт энх тайвны соёлыг дэлгэрүүлэх төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг.