Энх тайвныг тогтоох хууль

Энх тайвныг тогтоох хууль
DPCW
ТҮҮХЭН ЧУХАЛ ҮЕ
ГОЛ САНААЧЛАГУУД

1. Засгийн газруудын дэмжлэг

Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс, Эсватинийн Вант Улс, Коморос Улс, Антигуа ба Барбуда Улс, Сент-Винсент ба Гренадин Улсууд DPCW тунхаглалыг улсын хэмжээнд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Номхон далайн арлын найман орны дээд түвшний удирдагчид дахин хэлэлцээр хийхээр тохирсон бол Бүгд Найрамдах Эквадор Улсын Их Хурлаас DPCW тунхаглалыг дэмжиж байгаагаа захидлаар мэдэгдэв.

  1. Олон улсын засгийн газар хоорондын байгууллага (IGO) – уудын болон өмнөх Төрийн тэргүүнүүдийн дэмжлэг

Белиз Улсын Ерөнхий сайд асан Саид Муса DPCW тунхаглалыг олон улсын түвшинд батлахыг дэмжих зорилгоор Карибын тэнгисийн холбоо (CARICOM)-ны гишүүн орнуудын өмнөх Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нараас бүрдсэн Энх тайвны төлөөх Карибын тэнгисийн удирдагчдын эвсэл (CCLP)-ийг байгуулсан бөгөөд тус байгууллагын DPCW тунхаглалыг сурталчлах үйл ажиллагаа нь өргөжсөөр байна .

Түүнчлэн HWPL байгууллага нь Африкийн Холбооны хууль тогтоох байгууллага болох Пан-Африкийн Парламент (PAP)-тай энх тайвны ажилд хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурсан.

Зүүн Европын улсуудын төрийн тэргүүн байсан хүмүүсээс бүрдсэн Хар тэнгис-Балтын судалгаа, зөвшилцлийн олон улсын төв (BBS төв)-тэй DPCW тунхаглалыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах Гусон гэрээнд гарын үсэг зурсан.

Төв Америкийн Парламент (PARLANCEN) DPCW тунхаглалыг албан ёсны хууль болгоход хамтран ажиллахар тогтол гаргасан.

Номхон далайн арлын улсуудын өмнөх болон одоогийн төрийн удирдагчид DPCW тунхаглалыг идэвхтэй сурталчлах зорилгоор HWPL-Номхон далайн өмнөд бүсийн дээд хэмжээний уулзалтын тухай цогц хэлэлцээрт гарын үсэг зурсан.

3. Иргэний нийгмийн дэмжлэг

2016 оноос хойш “Энх тайвныг хуульчлах” (LP) төслөөр дамжуулан дэлхий даяар 730,000 орчим хүн DPCW тунхаглалыг дэмжин, гарын үсэг зурсан. Мөн өмнөх болон одоогийн төрийн тэргүүд, Ерөнхий шүүгчид, УИХ-ын дарга зэрэг 176 дээд албан тушаалтан DPCW тунхаглалыг дэмжиж гарын үсэг зурсан.

LP ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

4. Минданао дахь HWPL байгууллагын энх тайвны санаачилга

DPCW тунхаглал тунхаглагдахаас өмнө түүний зарчмууд нь Бүгд Найрамдах Филиппин Улсын Минданаод хэдийн хэрэгжиж эхэлсэн билээ. Филиппиний Засгийн газар болон Исламын шашинт Моро үндэстний бүлэглэлүүдийн хооронд 40 гаруй жил үргэлжилсэн, 120,000 гаруй хүний амь эрсэдсэн цэрэг армийн мөргөлдөөнийг зогсоосны эцэст Минданао энхийн замаар алхаж эхэлсэн юм. DPCW тунхаглалын үндэс суурь болох “Дэлхийн энх тайвны тунхаглал”-ийн дагуу Минданаод амар тайван тогтсон учир энх тайвны хуулиар дамжуулан зөрчилдөөнийг амар тайван болгон өөрчилж болдог гэдгийг HWPL байгууллага харуулсан удаатай. Ийнхүү DPCW тунхаглалыг тунхагласнаас хойш Минданао DPCW тунхаглалыг бодитоор хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байна. Минданаогийн Засгийн газар ба шашны удирдагчид хэлэлцээд, яс үндэс болон шашин хоорондын эвлэрэлд хүрсэн (DPCW тунхаглалын 5 ба 9-р бүлэг) бөгөөд иргэний нийгэм нь LP төслийг хэрэгжүүлж, Боловсролын яам нь бүс нутагтаа Энх тайвны боловсрол (DPCW тунхаглалын 10-р бүлэг)-ыг нэвтрүүлж байна.

Иргэний энхийн гэрээ, иргэдийн шийдэмгий дуу хоолой

2014 оны 1-р сарын 14-нд Генерал Сантос хотод Минданао дахь энх тайвны төлөөх иргэний энхийн гэрээ хийх ёслол болсон. HWPL байгууллага нь Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны нийгэмлэг (IWPG) болон Олон улсын залуучуудын энх тайвны нийгэмлэг (IPYG)-тэй хамтран зохион байгуулсан уг гарын үсэг зурах ёслолд улс төрчид, их сургуулийн багш нар, шашны удирдагчид, оюутнууд зэрэг 300 гаруй оршин суугчид оролцсон. Даваогийн хамба лам Фернандо Роблес Капелла болон Магинданао мужийн захирагч Эшмаэл Г.Мангудадату нар зөрчилдөөнийг зогсоож, энх тайвныг тогтооход хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Энэхүү гэрээг үзэглэснээс хойш HWPL байгууллага нь зөвхөн Минданао төдийгүй Филиппин Улс даяар харилцан ойлголцол, хүндэтгэл ба эв найрамдал гэх нийтлэг зарчимд тулгуурлан иргэдийн энх тайвны тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энх тайвны хөдөлгөөнийг эхлүүлсэн билээ. Түүнчлэн боловсрол, шашин, залуучууд, эмэгтэйчүүд зэрэг иргэний нийгмийн салбарууд зөрчилдөөн үүсгэж буй хүчин зүйлсийг арилгах, амар тайван хөгжил, цэцэглэлтийн үнэ цэнийг бэхжүүлэх зорилгоор HWPL байгууллагын энх тайвны санаачилгуудад идэвхтэй оролцож байна.

1-р сарын 24-ний өдрийг “HWPL байгууллагын энх тайвны өдөр” болгон зарлаж, Минданаогийн энх тайвны гэрээнд гарын үсэг зурсны дурсгалд зориулж хөшөө босгосон бөгөөд Давао хотын музей болон нийтийн номын сан нь HWPL байгууллагын энх тайвны үйл ажиллагааг сурталчлан таниулж байна. Бага сургуулиас их дээд сургууль хүртэлх бүх шатанд сурагчид Энх тайвны боловсролоор дамжуулан энх тайвны элч болон төлөвшиж, жил бүрийн 5-р сарын 25-нд залуучууд, эмэгтэйчүүд оролцон энх тайвны алхалт хийдэг. Түүгээр ч зогсохгүй шашин бүрийн тэргүүд нэг дор цугларч, судрын харьцуулалт хийх хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байна.

Энх тайвны соёлыг түгээн дэлгэрүүлэх буюу DPCW тунхаглалын 10 дугаар бүлэг

DPCW тунхаглалын 10 дугаар бүлэгт заасны дагуу HWPL байгууллага нь энх тайвны соёлыг дэлгэрүүлж, энх тайвны үнэ цэнийг ойлгуулахын тулд Минданао дахь үйл ажиллагаандаа тогтвортой энх тайвныг бэхжүүлэх урт хугацааны бодлого баримталж байна. Олон улсын тусламж, дэмжлэг, хүчин чармайлт нь дайны улмаас дахин сулрахгүйн тулд HWPL байгууллага нь Минданао болон Филиппин даяар энх тайвны боловсрол, шашны судрын хэлэлцүүлгүүдээр дамжуулан олон нийтийн энх тайвны талаарх ойлголтыг бэхжүүлэхийг зорьж байна.

 

5. DPCW сургалтын хөтөлбөр

2015 оноос хойш жил бүрийн 3-р сарын 14-ний өдөр HWPL байгууллагын Олон улсын энх тайвны эрх зүйн хорооны хурал болж, DPCW тунхаглалыг олон улсын түвшинд хууль болгон батлах арга замын тухай болон энх тайвныг бодитоор хэрэгжүүлэхэд оруулах хувь нэмрийн талаар уг хорооны гишүүд болох олон улсын хуулийн мэргэжилтнүүд хэлэлцдэг. Хууль эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад DPCW дахь хүний эрх ба энх тайвны үнэ цэний тухай чанартай боловсрол олгох зорилгоор сургалтын хөтөлбөрийг 2020 онд боловсруулж дуусгасан. Одоогоор Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсад уг сургалт явагдаж байгаа бөгөөд цаашид олон оронд DPCW-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцэх шатандаа явж байна.