HWPL байгууллагын Энх тайвны боловсрол

Сургалтын хөтөлбөр
Түүхэн чухал үе
Гол санаачилгууд

1. Энх тайвны боловсролын тухай Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)-т болон Хамтран ажиллах гэрээ (MOA)-нд гарын үсэг зурах

Одоогийн байдлаар дэлхий дахинд 514 боловсролын байгууллага, сургуультай Энх тайвны боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгуулсан бөгөөд Гватемал, Этиоп гэх мэт 32 улсын Боловсролын яам, аймаг, хотын боловсролын газартай Хамтын ажиллагааны гэрээ (MOA) байгуулан засгийн газрын түвшинд Энх тайвны боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энх тайвны боловсролын тухай Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)/Хамтран ажиллах гэрээ (MOA)-нд гарын үсэг зурсан орнуудын байдал

2. Энх тайвны сургагч багш нарыг бэлтгэх

Боловсрол нь зөвхөн мэдлэгийг түгээх төдийгөөр зогсохгүй, сурагчдыг сурсан бүхнээ өөрийн болгох хүртэл үргэлжлүүлэн зааж, шалгаж, тусалж байх ёстой. Тиймээс HWPL байгууллагаас орон нутгийн багш, профессоруудыг Энх тайвны сургагч багшаар томилж, тэдэнд тогтмол сургалт явуулдаг.

3. Энх тайвны боловсролын вебинар (цахим семинар)

Энх тайвны боловсролыг сонирхогч хэн бүхэн оролцож болох Энх тайвны боловсролын вебинар нь дэлхийн өнцөг булан бүрд энх тайвны боловсролын өнөөгийн байдал, энх тайвны сургагч багш нарын төрөл бүрийн урьгалч санаа бодлыг хуваалцах талбар юм. Олон улс оронд, тэр ч байтугай тивүүдэд зохион байгуулагддаг янз бүрийн вебинаруудаар дамжуулан оролцогчид Энх тайвны боловсролын тухай мэдээ мэдээлэл, сурган хүмүүжүүлэх аргуудаасаа хуваалцдаг.

4. Энх тайвны боловсролын аян

Олон нийтийн боловсролын хямрал, сургалтын тэгш бус байдал, цар тахлын улмаас үүссэн оюутнуудын тусгаарлагдмал (бие, сэтгэл зүйн ганцаардмал) байдлыг даван туулахын тулд HWPL байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа багш нартай хамтран #Сургалт үргэлжилж байна аянг зохион байгуулж байна. Энэхүү аянаар дамжуулан оролцогчид дэлхийн боловсролын хямралыг зогсоох гол хөдөлгөгч хүч нь боловсролын ноён нуруу болсон багш нар байгааг хүлээн зөвшөөрч, дэлхийн багш нарт урам, хайрыг түгээж, уг хямралыг зориг, тэвчээр алдалгүйгээр даван туулахад багш нарыг ойлгон дэмжих төрөл бүрийн арга замуудын талаар хэлэлцдэг. Сургуулиуд хаалгаа барьж, цахим хичээлд шилжсэн ч багш, сурагчид бие биедээ хайр хүндлэл, итгэлээ олон янзаар илэрхийлж улам дотно болж байна.