HWPL байгууллагын Энх тайвны боловсрол

Сургалтын хөтөлбөр
Түүхэн чухал үе
Гол санаачилгууд

HWPL байгууллагын Энх тайвны боловсрол

Энэ бол энх тайвныг эрхэмлэгч иргэдэд энх тайван ямар үнэ цэнтэй болохыг ухамсарлуулан төлөвшүүлдэг боловсрол юм.

Тэнгэр, газрын хаана ч дэлхийгээс илүү үзэсгэлэнтэй, амьдрахад ээлтэй сайхан газар гэж үгүй. Гэтэл хүмүүсийн сувдаг сэтгэл, хувиа хичээсэн үзлээс болж дэлхий даяар дайн дажин, өлсгөлөн зовлон, баян хоосны ялгаа, байгаль орчны бохирдол зэрэг гамшгуудад хүн төрөлхтөн үй олноороо нэрвэгдсээр байна. Хүмүүн бидний өмнө тулгарч буй энэхүү бодит байдал нь шийдвэрлэгдэх ёстой асуудал хэвээр байгаа бөгөөд энэ асуудлыг бид хойч үедээ тэр чигээр нь үлдээсээр байна. Тиймээс ирээдүйн хойч үедээ амар амгалан ертөнцийг өвлүүлэн үлдээхийн тулд HWPL байгууллага энх тайвны боловсролыг танилцуулж байгаа билээ.

Дэлхийн хүн амын ирээдүйг сайн сайхан болгон өөрчлөхийн тулд өсөн нэмэгдэж буй хойч үеэ энх тайвны иргэн болгон төлөвшүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Тиймээс ирээдүйн манлайлагчдыг төрүүлэхийн тулд амар тайван харьцаа, хандлага, энх тайвны үнэ цэн, амьдралын туршлага зэргийг дунд сургуулийн сурагчдад зааж, энх тайвны боловсрол эзэмшүүлснээр тэд үүнийгээ нийгэмд хэрэгжүүлэх юм.

HWPL байгууллагын Энх тайвны боловсролын алсын хараа ба зорилго

Энх тайвныг тогтоож, эв нэгдлийг бий болгох чадвартай манлайлагч болохын тулд хойч үеийнхнийгээ энх тайвны иргэн болгон төлөвшүүлэх, энх тайвны ойлголт ухамсрыг суулгах, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг хариуцлагыг үүрч чадах баатруудыг бүтээх нь бидний эрхэм зорилго юм.

HWPL байгууллагын Энх тайвны боловсролын сургалтын хөтөлбөр

1 дүгээр хэсэг: Амар амгалан амьдралын утга учир ба үнэ цэн

Байгаль дэлхийн бүх юм өөр өөрийн онцлог өнгө үзэмж, шинж чанартай байдаг ч бүгд хамтдаа нийлээд илүү нийцэмжтэй, үзэсгэлэнтэй дүр төрхийг бүрдүүлдэг. Хэрэв бид байгалийн “ялгаатай байдал ба харилцан зохицлыг хүндэтгэх” болон “хамтран ажиллах ба зэрэгцэн орших” зарчмуудыг ойлговол хүний ертөнц ч эв эе, зохицол нийцэмжтэй, сайн сайхнаар урагшлан хөгжих боломжтой гэдгийг ойлгох болно.
1 дүгээр хэсэгт сурагчид арьс өнгө, шашин шүтлэг, соёл, иргэншил, үндэс угсаа, үзэл бодол, гадаад төрх байдлаараа өөр хүмүүс хэрхэн цугларч, эмх цэгцтэй, эв нэгдэлтэй харилцааг бий болгодгийг болон энх тайвны жинхэнэ утга учир, үнэ цэнийг сурч мэддэг.

2 дугаар хэсэг: Энх тайвны иргэн болж чадах

2 дугаар хэсэгт сурагчид гэр бүл, хөршөөсөө гадна дэлхийн болоод нийгэм дэх хүн бүртэй зохицон амьдрах тодорхой аргуудаас суралцдаг. Энэ нь сурагчдад бусадтай эв найртай зэрэгцэн орших, бүхий л асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд шаардлагатай үнэ цэн, зан чанарыг төлөвшүүлэхэд тусалдаг.